Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар агаарын дундаж температур 15.3 -19.2 градус, Өндөр уулын сумдын нутгаар 9.7-15.2 градус дулаан байсан. Агаарт хамгийн их дулаан нийт нутгаар өдөртөө 21-33 градус, хамгийн бага температур шөнөдөө 7 градус хүйтнээс 8 градус дулаан байв. Дуут суманд шөнөдөө -7.0 градус хүрсэн. Манхан, Зэрэг, Дарви сумдад 30-33 градус хүрч халлаа. 10 хоногийн сүүлээр нийт нутгаар нэлээд сэрүүссэн. Агаарт 30 аас дээш гарч халсан. Манхан, Зэрэг, Дарви сумдад 1-2 өдөр ажиглагдсан.
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 16-25 градус дулаан байв. Хөрсний хамгийн их температур өдөртөө нийт нутгаар 43-56 градус дулаан Дарви, Зэрэг, Булганд 56 градус, хамгийн бага температур шөнөдөө 9 градус хүйтнээс 6 градус дулаан байсан. Дуутад -9 градус хүрч хүйтэрсэн байна. Алтайн өвөр говь болон уулархаг нутгаараа хөрсөн дээрээ хасах градуст орж хүйтэрсэн байна, Хөрсөн дээр +40 градусаас дээш гарч халсан өдөр нийт нутгаар 2-10 өдөр ажиглагдсан.
Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногт ихэнх нутгаар 15.8 мм тунадас орлоо. Тунадас орсон сумдыг авч үзвэл: Чандманьд 3.9 мм, Дөргөнд 3.0 мм, Дарви 2.8 мм, Жаргалант 1.9 мм, бусад сумдад 0.5-1.0 мм тунадас орсон. Зэрэг, Мөнххайрхан, Мөст, Цэцэг, Алтай, Булган сумдын нутгаар тунадас ороогүй.
Салхи(Wind): Салхины их хурд Зэрэгт 24 м/с, Мөнххайрханд , Ховд суманд 19 м/с, Мөст, Жаргалант, Чандмань, Мянгад, Булган, Манхан, Цэцэг сумдад 16-18 м/с хүрч хүчтэй шуурав. Бусад сумдын нутгаар секундэд 10-14 метр хүрч зөөлөн явган шуургатай байжээ. 10 хоногийн сүүлээр нийт нутгаар салхи шуургатай байлаа.
Ургамал(Plant): Бэлчээрийн ургамлын ургалт ихэнх нутгаар хаталт хагдралт болох шатандаа орсон. 10 хоногийн байдлаар ургамлын дундаж өндөр 2-9 см, зуншлагын байдал хэвийн байлаа. Нийт нутгаар зуны дугаар саруудад хур тунадас бага орсон, чийг бага, хөрсөн дэрээ +40 градусаас дээш гарч халсан халалт олон хоног үргэлжилснээс бэлчээрийн ургамлын ургалтанд таатай биш нөлөөлж, таана, хөмүүл мэтийн шүүслэг ургамлын газрын дээрх хэсэг хатаж алга болох, бэлчээрийн ургамлын ургалт удаашралтай, үе шат явагдахгүй хаталт хагдралтын байдалтай болсон. Ихэнх сумдын нутгаар ургамал хаталт хагдралт болсон. Дарви, Ховд, Чандмань сумдад бэлчээрийн ургамал хагдраагүй байна.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдад мал оторлох, сүү цагаан идээ боловсруулах, хадлан тэжээл бэлтгэх, зарим сумдад малд тарилга туулга хийх, хужир шүү бэлтгэх ажил үргэлжлэн явагдаж байна. Газар тарианлангийн үйлдвэрлэлд хүнсний бүх төрлийн ногоог хурааж борлуулах зэрэг явагдаж байна. Тус ажил үйлчилгээ явуулахад цаг агаарын байдал таатай нөлөөлсөн.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Энэ 10 хоногт ихэнх нутгаар 15.8 мм бороо орсон.
- Хөрсний гадрага дээр +40 градусаас дээш гарч халсан өдөр нийт сумдад 2-10 өдөр ажиглагдсан.
- Бэлчээрийн ургамал нийт нутгаар 2-9 см өндөр ургасан байна
- Ихэнх нутгаар бэлчээрийн ургамал хаталт хагдралт болсон. Дарви, Ховд, Чандмань сумдад бэлчээрийн ургамал хагдраагүй байна
Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын техникч Ж.Жаргалзаяа
2024 оны 9 дугаар сарын 11